Мал тооллогын хэсэгт 1600 гаруй иргэд ажиллаж байна

2014 оны 12 сарын 09

Хөвсгөл аймгийн 23 сум 125 багийн нутаг дэвсгэрт мал тооллого энэ сарын 7-ноос эхлэн үргэлжилж байна. Мал тооллогын комисст 745 хүн гардан зохион байгуулах буюу тооллогын хэсэгт 1600 гаруй иргэд ажиллаж байна.

Одоогоор бага зэргийн цас орж байгаа боловч зам даваа хаагдаагүй мал тооллогын явцад хүндрэл бэрхшээлгүй тооллого хэвийн үргэлжилж байна. Тус аймаг сүүлийн 20 гаруй жил малын тоо толгойгоор улсдаа тэргүүлсэн боловч өнгөрсөн онд Архангай аймгийн дараа хоёрт орсон билээ. Энэ нь малчид малын тоонд бус чанарт анхаарлаа хандуулж буй болон бэлчээрийн даац хэтэрсэн зэргээс шалтгаалсан гэнэ. Энэ жилийн тооллогын дүн энэ сарын хориноос хойш гарах ажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД