Давс ихтэй хүнсний үйлдвэрлэлийг бууруулна

2014 оны 12 сарын 09

“Давс ихтэй хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээг бууруулах эрх зүйн орчин, шийдвэр гаргагчдын оролцоо дэмжлэг” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр ЭМЯ-нд боллоо. 

 Энэхүү хэлэлцүүлгээр “Чимх давс” туршилтат хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэхийн зэрэгцээ давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийн зорилт болон түүнийг хэрэгжүүлэх арга зам, Монгол улсад хэрэглэгддэг савласан хүнсний бүтээгдэхүүний шошгонд тавигдах ерөнхий шаардлага зэрэг олон асуудлыг ярилцсан юм.  

Хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Су Нюунт У, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ө.Ганчимэг, Стандартчилал хэмжил зүйн газрын мэргэжилтэн Б.Даваасүрэн болон албаны бусад хүмүүс оролцов.