“Бөртэ чоно” наадамд нэр дэвшигчдийн нэрийг зарлав

2014 оны 12 сарын 09

Монгол Улсын 2014 онд гаргасан амжилтаар нь “Оны шилдэг тамирчин”, шилдэг баг, шилдэг дасгалжуулагчийн шалгаруулалтад нэр дэвшигчдийг олон нийтэд зарлалаа.

Жил бүр Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос зохион байгуулдаг “Бөртэ чоно” ёслолын үеэр спортын шилдгүүдийг тодруулдаг. Харин хамгийн шилдгийг  Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/-ны гишүүн спортын сэтгүүлчдийн нууц санал асуулгаар тодруулдаг уламжлалтай. Спортын сэтгүүлчид Оны шилдэг тамирчид, Оны шилдэг спорт тоглоомын баг, Оны шилдэг дасгалжуулагчдыг тодруулах бөгөөд энэ жилийн хувьд олон улсын жишгийн дагуу эмэгтэй, эрэгтэй тус бүр гурван тамирчныг анх удаа нэрлэхээр болжээ. Спортын сэтгүүлчдийн саналыг өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 09-22-нд хүлээн авах юм. МҮОХ-ноос  энэ сарын 25-ны үдэш спортын оны шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно” ёслолыг зохион байгуулна.