”Хөдөлгөөний соёл” сэдэвт ажил зохион байгуулав

2014 оны 12 сарын 09

Булган аймгийн  цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Ууганбаяр, хүүхдийн байцаагч, цагдаагийн ахмад Ж.Оюунгэрэл нар “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын ажилтан, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтний хамт Хялганат тосгонд ажиллав.

Энэ хугацаандаа иргэд, өсвөр үеийнхнийг зам тээврийн осол гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хүүхдийн дундаас үйлдсэн гэмт хэрэг, зөрчил цаашид анхаарах асуудлын мэдээлэл сурталчилгаа сургалтад хамруулан сонирхсон асуултад хариулт өгчээ. Тэдгээрийн дотроос "Хөдөлгөөний соёл" сэдэвт ажил ихээхэн бүтээлч арга хэмжээ болж мэдлэг, дадлыг нь бататган өргөжүүлсэн байна. Уг ажилд дунд сургуулийн сурагчдын зургаан багийн 48 хүүхдийг оролцуулан таван төрлөөр мэдлэг чадвар, хурд хүч, авьяас билгээр нь уралдуулжээ. Тэдгээрээс багш С.Сувдаагийн ангийн “Хүчит шонхор-2" баг тэргүүн байр эзэлж, Л.Амгалан, Н.Номин-Эрдэнийн ангийн "Гэрлэн дохио", "Хүчит шонхор-1" баг удаахь байрт шалгарч шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медаль, дурсгалын зүйлээр шагнуулсан байна.