Ховор амьтны эд эрхтэн хил давуулахаар завджээ

2014 оны 12 сарын 09

Өчигдөр Буянт-ухаа дахь нисэхийн гаалиар ховор амьтны эд эрхтэн хил давуулах гэж байсан гадаадын иргэдийг саатуулжээ.

Ховордсон ан амьтны эд эрхтнийг гадаад руу хууль бусаар хил давуулан наймаалах гэсэн гэмт хэргийн тоо нэгээр нэмэгдлээ. Солонгос иргэд монголын хүрэн баавгайн цөөнгүй савар нисэхийн хилээр гаргах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Нисэхийн хилийн шалган нэвтрүүлэх боомтын гаалийн ажилтнууд энэ хэргийг илрүүлж, гэмт хэрэгтнүүдийг цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.