Нэхмэлийн байруудыг дахин төлөвлөж, төсөл хэрэгжүүлнэ

2014 оны 12 сарын 09

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргалаа.

Захирамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн 2,3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон нийтийн зориулалттай Нэхмэлийн байруудыг дахин төлөвлөж, төсөл хэрэгжүүлэгч компаниудыг батламжилсан байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Нэхмэлийн 15, 19 дүгээр байрыг “Нутгийн буян групп” ХХК, Нэхмэлийн 3, 4, 8, 9 дүгээр байрыг Рендер бау” ХХК, Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байрыг “Фүжи холдинг ББСБ” ХХК  тус тус дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилж, шалгарсан компаниудад гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулах эрх олгожээ. Дээрх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржид даалгасан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.117 энэ компаниуд барилага барьж баисан,г мэдэхгүй л юм бна