Бээжинд Монголын гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна

2014 оны 12 сарын 08

Монголын байгалийн нөөц, үүний дотор зах хязгааргүй хээр тал, говь, цэлмэг тэнгэр, онгон байгаль, ан амьтдын 100 орчим зураг 2014 оны 12 дугаар сарын 6-наас эхлэн Хятадын нийслэл Бээжингийн төв номын санд гарсан үзэсгэлэнд тавигдлаа.

2014 оны 12 дугаар сарын 14 хүртэл долоо хоног үргэлжлэх энэ үзэсгэлэнг БНХАУ-ын Соёлын яам болон Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хамтран зохион байгуулж буй “Монголын соёлын долоо хоног”-ийн хүрээнд гаргаж байгаа юм.

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргалын хэлсэнчлэн, онгон байгаль, хээр тал, ан амьтдын гэрэл зургийн энэ үзэсгэлэн болон Монголын түүхийг өгүүлэх урлаг соёлын үзүүлбэрүүдийг Хятадын үзэгчид үзэж сонирхсоноор хөршийнхөө талаарх ойлголтыг нэмэгдүүлэх боломжтой.

A photo taken by a Mongolian photographer shows a duckling hatching beside a tranquil lake. An exhibition of 100 ethereal photos of Mongolia went on display in the Beijing Capital Library on Dec 6, 2014. [Photo/ China.org.cn by Wu Jin]

“Монголын гэрэл зурагчид хайж, хүлээж байж зургийг нь авдаг энэ амьтдын гайхалтай зургууд үнэхээр сонирхол татлаа” гэж Монголын гэрэл зурагчдын дарсан үзэсгэлэнт байгаль, зэрлэг ан амьтдын зургуудад татагдсан Хятадын гэрэл зургийн хорхойтон Ли Шуган ярилаа.

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл, урлагийн бодлогыг хэрэгжүүлж, зохицуулах газрын дарга З.Баянзулын хэлснээр, улсынхаа хүн ам хамгийн сийрэг суурьшсан бүсүүдэд эдгээр гэрэл зургийг авах гэж монгол гэрэл зурагчид нэг жил зарцуулжээ.

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 20, хоёр улсын  хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буйтай холбогдуулан БНХАУ болон Монгол Улс 2014 оныг “Найрамдлын солилцооны жил” болгож, соёлын хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн билээ.

2014 оны наймдугаар сард нийслэл Улаанбаатар хотод  нь болсон хоёр талын хэлэлцээ, форум, тоглолт, цайны ёслол, үзэсгэлэнгээс бүрдсэн “Хятадын соёлын долоо хоног” Монголын хэдэн мянган иргэнийг татсан юм.