Хэнтий аймгийнхан ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ

2014 оны 12 сарын 08

Хэнтий аймгийнхан ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн арга хэмжээг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Ардчилсан хувьсгал ялсны түүхэн 25 жилийн ойг 12-р сарын 6-ны өдөр баяр баясгалан,инээд хөөр, ялалт амжилтыг дагуулсан түүхт өдрийг Эзэн Чингис хааны өлгийн нутаг болох Чингис хотынхон Чингис хааны морьтой хөшөөнд цэцэг өргөснөөр өргөн дэлгэр ёслол төгөлдөр нээлтээ хийлээ. Чингис хотынхон энэхүү өдрөөр ардчиллын гудамж хэмээх шинэ гудамжтай болж орон нутаг судлах музейд ардчиллын танхимтай болж нээлтээ хийлээ. Мөн ардчилсан хувьсгал ялсны 25 жилийн ойн баярын хурлыг Хан Хэнтий чуулгын байранд зохион байгуулж ардчилсан хувьсгалд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад буурлуудынхаа хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж ардчилсан хувьсгалын эрх чөлөө одонгоор Цэнддогсом, Доржнамжил, Пүрэв, Батбаатар нарыг шагнасан бол эмэгтэйчүүдийн лиш одонгоор Хоролдагва, Гандолгор, Баасанжав, Нарантуяа нарыг шагнасан бөгөөд Чингис хотын хүндэт тэмдэгээр Шинэ дэвшилт холбооны анхны тэргүүн Х.Ариунбаатарыг шагналаа. Тус өдрийн хүрээнд аймаг орон нутагт олон арга хэмжээг зохион байгуулсны нэг нь аймгийн аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээн амжилттай болж өндөрлөсөн юм.