“Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн сургалтын төв”-ийн нээлт боллоо

2014 оны 12 сарын 08

Дорнод аймгийн Политехникийн Коллежийн дэргэд “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн сургалтын төв” байгуулагдаж өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Өнгөрсөн жил уг сургалтын төвийн үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж багш нараа Оюу-Толгой ХХК , “Центера гоулд Монголиа” ХХК-н сургалтын төвд сурган дадлагажуулан,  давхардсан тоогоор 4000 гаруй хүнийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтанд хамруулжээ. Энэ жил “Центраул гоулд Монголиа” ХХК-ийн орон нутаг хариуцсан менежер, аймгийн ИТХ-н төлөөлөгч Ц.Буяндэлгэрийн санаачлагаар тус компанийн нийгмийн хариуцлагын хүрээний санхүүжилтээр 20 сая төгрөгний өртөг бүхий техник тоног төхөөрөмжийг бэлэглэснээр хамгийн сүүлийн үеийн хөдөлмөр хамгааллын сургалтын багаж хэрэгсэлтэй болсон байна. Уул уурхай,барилга байгууламжийн ажил ид өрнөж байгаа энэ үед мэргэжилтэй ажилтны хамгийн гол шалгуур нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөн ажилладаг, чадварлаг байх явдал юм. Дашрамд дурдахад  “Центера гоулд Монголиа” ХХК-н хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг дээд зэргээр мөрдөн ажилладагаараа тэргүүлдэг компани юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД