Сэлэнгийн тамирчид ОХУ-д болсон волейболын АШТ-ээс мөнгөн медал хүртэв

2014 оны 12 сарын 08

Сэлэнгийн тамирчид ОХУ-ын Буриад улсын Зэдийн аймагт болсон С.Б.Жаргаловийн нэрэмжит залуучуудын волейболын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, ОХУ-ын Хиагт хотноо зохион байгуулагдсан байлдааны самбын дэлхийн аварга С.Доржтаровагийн нэрэмжит насан хүрэгчдийн нээлттэй тэмцээнээс хос хүрэл медальтай иржээ.

ОХУ-ын Буриад улсын Зедийн аймагт өнгөрсөн сарын сүүлээр зохион байгуулагдсан уг тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй 12 баг оролцсон байна. Тэмцээний тэргүүн байрыг Зэдийн аймгийн их сургуулийн баг, удаах байрыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын О.Наранбаатар ахлагчтай баг, гутгаар байрыг Зэдийн аймгийн Цагдаагийн газрын баг тус тус эзэлжээ. Мөн ОХУ-ын Хиагт хотноо зохион байгуулагдсан байлдааны самбын дэлхийн аварга С.Доржтаровагийн нэрэмжит насан хүрэгчдийн нээлттэй тэмцээнд нийт 15 баг өрсөлдсөн байна. Уг тэмцээнээс Сэлэнгэ аймгийн төлөөлөн Хилийн цэргийн 0101-р ангийн ажилтан Б.Ариунболд, Ж.Тэмүүжин нар тус тус хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.