Татвар төлөгч иргэдэд зориулан танхимын сургалт явуулж байна

2014 оны 12 сарын 08

Өвөрхангай аймгийн Татварын хэлтсээс татвар төлөгч иргэдэд зориулан танхимын сургалт явуулж байна.

Сургалтыг шинэ татвар төлөгч, ирээдүйн татвар төлөгч, найдвартай татвар төлөгч, эрсдэлтэй татвар төлөгч гэсэн төрлөөр ангилж татвар төлөгчдийн хууль эрх зүйн мэдлэгийг нь дээшлүүлэх, татварын тухай ойлголтыг өгөх зорилгоор явуулж байгаа юм.
Мөн www.mta.mn, www.tatvar.ov.gov.mn гэсэн цахим хуудас болон 1800-1288 тоот утсаар дамжуулан хуулийн зөвлөгөөг өгч хэвшлээ. Ингэснээр сүүлийн хоёр жилд аймгийн бүртгэлтэй татвар төлөгчдийн тоо 428 хуулийн этгээд, 119 НӨАТ төлөгч аж ахуй нэгж, иргэн, 2898 иргэн буюу нийт 3445 татвар төлөгчөөр өсчээ.
Түүнчлэн татвар төлөгчид цаг хугацаа орон зайнаас үл хамааран татварын тайлангаа тоон гарын үсэг ашиглан, хуулийн хугацаанд нь 100 хувь цахимаар тогтмол өгч хэвшээд байна. Сүүлийн 2 жилд нийт 325 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг татварын хяналт шалгалтанд хамруулж 7668.9 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 808.9 сая төгрөгийн нөхөн татвар, хүү торгууль ногдуулж, улс, аймгийн төсөвт 613.8 сая төгрөгийг оруулжээ.