Өргөдөл гомдол хариуцсан албан хаагчдын ур чадварыг сайжруулах сургалт хийв

2014 оны 12 сарын 08

“Баянхонгор аймгийн төрийн байгууллагуудын өргөдөл гомдол хариуцсан албан хаагчдын ур чадварыг сайжруулах” сургалт боллоо.

Сургалтад Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлаг болон сумдын ЗДТГ-ын өргөдөл, гомдлын асуудал хариуцсан албан хаагчид хамрагджээ. Мөн үеэр нийт өргөдөл гомдол, хариуцсан албан хаагч бүрт өргөдөл, гомдлын бүртгэлийг онлайн болгох “И-Оффис” системд бүртгэх тусгай эрх нээж өгсөн байна. Ингэснээр аймгийн хэмжээний төрийн байгууллага болон сумдын Засаг дарга, ЗДТГазарт хандаж гаргасан өргөдөл, гомдол, санал, хүсэлтээ иргэн бүр www.sanal.bkh.gov.mn цахим хаягаар орж өөрийн регистрийн дугаараар шалгах боломж бүрдэж байгаа аж.