Ихэнх нутгаар цас орно

2014 оны 12 сарын 08

Өнөөдөр баруун зүгийн нутгийн зарим газраар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтрэхийг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхаарууллаа.

 Энэ сарын 9-10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.  Мөн 9-нөөс хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 21-26 градус, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД