Өнөөдрийн өрнийн зурхай/12.08/

2014 оны 12 сарын 08

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Магадгүй чухал уулзалтаа мартаж, энэ өдрийн гэгээг унтрааж мэдэх юм. Нэг зүйл л буруугаар эргэвэл та түүнийг эргээгээд залруулах гэж нэлээн цаг хугацааг зарцуулах болов уу. Танд айж сандрах, санаа зовох зүйл огт байхгүй. Харин нөхцөл байдал өөрчлөгдөж таны айдас гэнэт алга болно. Хичээл номоо нэн тэргүүнд тавихыг хүсч байна. Шамдан мэрийж чадваас таны үнэлгээ эрс сайжирна. Хүн хичээл зүтгэл л гаргаж чадвал үнэлүүлж чадах болно.

 

 

  Үхэр (4/20-5/20)

Сорилтот өдөр. Хэдийгээр таны тэсвэр, зориг тэвчээрийг шалгах хэд хэдэн сорилтууд тулгарч болох ч өнөөдөр та бүтээмж өндөртэй байна. Гэртээ ажилладаг үхрийн ордныхонд илүү тав тухтай байдал юм уу илүү том зай хэрэгтэй байж болох юм. Хэрэв тийм өөрчлөлтүүдийг хийхэд таны үр бүтээмж дээшлэх боломжтой бол өрөөгөө солих юм уу тавилгаа өөрчилж тавь.


 

Хамтатгах (5/21-6/21)

Ердийн ажлын өдөр. Оюун санаагаа цэгцлэхийг зөвлөе. Хэрвээ та урлагт өөрийгөө зориулсан хүн бол дотоод ертөнцөө амар амгалан болгож чадна. Та энэ өдөр зөрүүд, догшин зан гаргаж байснаа гэнэт сайхан сэтгэлтэй, зөөлөн болж магадгүй. Таны дотны хүмүүсийнхээ төлөө өөрийгөө золиослох чадвар бусдыг гайхшруулна.
 

 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Төөрөгдөлд орох өдөр. Өнөөдөр худал хуурмаг явдал маш их тохиолдох бөгөөд хянуур болгоомжтой байхыг сануулж байна. Ямар нэг хэлэлцээ хийх, санхүүгийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол бусад хүмүүсийн худал ятгалганд автахгүй байхыг хичээ. Худалдаа наймаатай холбоотой хэлэлцээр таны сэтгэлд нийцэхгүй байвал түр хойшлуул. Удаан хүлээсэн уулзалт таны урмыг хугалж магадгүй тул хэт өндөр сэтгэгдэлтэй байх хэрэггүй.


 

   Арслан (7/23-8/22)   
Хоёрдмол өдөр. Та аль болох хурдан санхүүгийн зөвлөгчтэй цаг тохирч уулзсан нь дээр. Арслангууд бол бусад ордуудаас сайн мөрөөдөгч. Ялангуяа хайр дурлалын тал дээр.Дэлгүүр хэсдэг хүмүүс сэтгэл хөдлөлөөсөө болоод мөнгөө үрэхээсээ болгоомжил, учир нь та одоо олсон орлогоо чухал биш зүйлд үрэх төлөвтэй байгаа болохоор. Хурц, гярхай ухаан тань танд хэцүү дарга эсвэл үйлчлүүлэгчдийг зохицуулахад танд тусална. Нөхцөл байдлын тухай үнэн хэлдэггүй, мөн хэт хэтрүүлдэг хүмүүсээс холхон шиг байх хэрэгтэй.

 

 

Охин (8/23-9/22)   

Хэрэгцээтэй өдөр. Хэрэв та өөрийнхөө ирээдүйд санаа зовсоор өглөөг угтсан бол амьдрал дахь сайн сайхан зүйлсээ олж хар. Найдвар байгаа бол, аз жаргал ч мөн байна. Та амьдралаа удирдана гэдгээ сана. Бие махбодийнхоо эрүүл байдлыг сайжруулах алхамыг хийж эхлэх тохиромжтой цаг. Иог болон бясалгалаар хичээллэж оюун санаагаа эрүүлжүүлэх нь биеийг тань хөнгөрүүлж эерэг нөлөөллийг авчирна.

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Яруу тод өдөр. Өөрийн энерги, хүчин зүтгэлээ дэмий сарниахгүй л бол өглөөг эхлэх гараа чинь сайхан байх болно. Гэхдээ будлиантай хандлага хэвээр байгаа учраас анхаарал, сэрэмжтэй байх хэрэгтэй. Тайван бус зан чинь асуудал үүсгэж болзошгүй ч энэ энергийг худалдаа наймааны үйл ажиллагаа юм уу ажил хөдөлмөрт эерэгээр зарцуулж болох юм.





Хилэнц (10/23-11/21)   

Адал явдал дүүрэн өдөр. Өнөөдрийн эрч хүч дарвуулд тань хүчтэй салхи нэмж, танд шинэ боломж бололцоо, санаа сэдлийг бэлэглэж байна. Хоёр хөл дээрээ тулж зогсоход хэцүү санагдаж мэдэх хэдий ч та өөрийн үүрэг хариуцлага, шинийг эрэлхийлсэн хүслээ ухаалгаар тэнцвэржүүлж чадна. Хагацал шаналлаас ирсэн зовлон шаналал бага багаар аньж, та нийгмийн амьдралдаа эргэж орох нь бололтой. Харин та өнөөдөр орой азаа турших гэж байгаа бол өөрийн аминаасаа ч илүү итгэдэг сайн найзаа дагуулаад яваарай.


 Нум (11/22-12/21)   

Ахицтай өдөр. Сэтгэл хөдлөлийн илрэл хүчтэй байгаа тул нэг их зүйл бодохгүй байхыг хичээгээрэй. Урдаа таарсан бүх зүйлийг зоримог туулж чадвал та орлогоо нэмэгдүүлж чадна. Аливааг муу талаас нь бодож байх хэрэгтэй ч хүсэл мөрөөдлөө байнга гэрэлтүүлж байх хэрэгтэй. Та хэдий их ачаалалтай ажиллах ч тэр хэмжээгээр ололт амжилтанд хүрэх болно.

 

 

Матар (12/22-1/19)   

Гэрсэг өдөр. Мартынхан гэр бүлдээ илүү анхаарал хандуулах болно. Хүүхдүүдийнхээ хүнд байдалд нь тусалж байгаа эцэг эхчүүд тэдэнд бүтээлч хобби болон хүч сорьсон спортоор хичээллэхэд анхаарлыг нь хандуулах нь асуудлыг шийдэхэд туслах болно. Гэр бүл, спорт, аливаа нийгмийн үйл ажиллагаа зэргийг зохицуулахдаа ямар нэгэн эмх замбараагүй байдал гаргахгүйн тулд бүгдийг хамтад нь хөгжилтэй байлгахыг бод.

 

 


  Хумх (1/20-2/18)   

Уран бүтээлчид амжилтад хүрч, уран бүтээл нь урт настай байх болно. Төрийн болон нийгмийн зүтгэлтнүүд ч мөн багагүй амжилт олно. Олон нийтийн шугамаар амжилтад хүрье гэвэл та өөртаө жинхэнэ улс төрч чанарууд болох итгэл үнэмшилдээ үнэнч байх, логик сэтгэлгээ, тооцоотой байхыг суралцагтун.

 



  Загас (2/19-3/20)

Эрч хүчтэй өдөр. Энэ долоо хоногийг амьдралын түвшин тааруу. тусламж хэрэгтэй хүмүүст туслахад зориулаарай. Та өөрийнхөө ойр орчмын хүмүүст эсвэл алс хол байгаа хүмүүст ч гараа сунгахаар шийдэж болох юм. Хүмүүст туслахын тулд өөрийнхөө юу хийж чадахыг бусадтай хэлэлц. Ингэх нь таньд бусдад ямар асуудал тулгараад байгааг олж мэдэхээс гадна шинэ найзуудтай болох боломжийг өгөх болно.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД