Өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд хяналт шинжилгээ хийв

2014 оны 12 сарын 07

Завхан аймгийн ИТХ-ын дэргэдэх Орон нутгийн өмчийн алба нь энэ онд 20 сумын 95 байгууллагад ажиллаж өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд хяналт шинжилгээ үнэлгээ хийжээ.

Энэ үеэр орон нутгийн өмчит зарим байгууллагуудын дарга, эрхлэгч нар өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд хайхрамжгүй хандах, зүй бусаар ашиглах, эвдэн сүйтгэх, зөвшөөрөлгүй хөрөнгө бэлтгэх, худалдан борлуулах, бусдад бүртгэл тооцоогүй эзэмшүүлж ашиглуулах зөрчлүүдийг нийтлэг гаргасан байна. Мөн шинээр баригдсан, сэргээн засварлагдсан барилга байгууламж, хөрөнгө оруулалтаар орж ирсэн тоног төхөөрөмжийг данс бүртгэлд тусгаагүй зэрэг дутагдал зөрчлүүд ч илэрсэн байна.