“Завхандаа үйлдвэрлэж, Завханчууд хэрэглэж хэвшицгээе” уриалга гаргав

2014 оны 12 сарын 07

Завхан аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаанаас гаргасан “Завхандаа үйлдвэрлэж, Завханчууд хэрэглэж хэвшицгээе” уриалга бодит ажил болж байна.

Энэхүү уриалгыг бодит ажил болгохын төлөө аймгийн Иргэний танхимаас хичээн ажиллаж байгаагийн үр дүнд төр хувийн хэвшлийн уялдаа холбоо сайжирч, орон нутгийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээ нэмэгдэн, борлуулалт өсөх хандлага ажиглагдаж байна.  Энэхүү уриалгыг бодит ажил болгохын төлөө та бид хичээн ажилласнаар “татаасаар амьдардаг” манай аймагт олон эерэг үр дүн гарах юм. Тухайлбал орон нутагт үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр бодитоор нэмэгдэн улмаар татварын орлого өсч аймагтаа сайхан амьдрах боломж бүрдэх юм хэмээн аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатар ИТХ-ын нээлтийн үеэр онцоллоо.  Дашрамд дуулгахад  2015 оныг Завхан аймаг  “Аж үйлдвэржилтийг хөгжүүлэх жил” болгох зорилтыг дэвшүүлж байна.