Иргэдийн спортын III наадмын шилдэгүүд тодорлоо

2014 оны 12 сарын 07

Сүхбаатар дүүргийн Иргэдийн спортын наадмыншилдэгүүд тодорлоо. Наадам хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэлийн шатанд нийтдээ 20 хорооны 120 хэсгийн 12000 гаруй иргэдийг хамруулж, I. II, III, IV, V-н  шатны 40-н удаагийн уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж оролцжээ.

Тус наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Засаг даргын орлогч Л.Нармандах даргаар ахлуулсан зохион байгуулах хороо, наадмыг зохион байгуулах нарийн бичгийн даргаар БТСХорооны нийтийн биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Чинзориг, гишүүдээр Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ж. Үүрийнтуяа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн Эрүүл мэнд, биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн Б. Энхмаа,  хороодын ажлын алба, спортын холбоодын төлөөлөл оролцсон ажлын хэсгүүд 8-н сарын турш ажиллаж шилдэгүүдээ тодрууллаа. 

Наадам 31-ээс дээш насны иргэдийг нийтийн биеийн тамир, спортод татан оролцуулах, тэдний нийгмийн идэвхи сонирхолыг нь дэмжих, эрүүл зөв амьдрахад нь туслах, авьяасыг нь хөгжүүлэх зорилгоорспорт явган аялал, дугуй, олс таталт, сагсан бөмбөг, хийн дасгал, ширээний шагай, волейбол, гэр бүлийн буухиа гэсэн спортын 8-н төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5-н үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн юм.

Ийнхүү Засаг даргын Захирамжаар зохион байгуулжсан Сүхбаатар дүүргийн Иргэдийн спортын III наадамд  хорооныхоо  иргэдийг оролцуулж шат шатандаа амжилт гарган 1-р байрт 20-р хороо    /257 оноогоор/, 2-р байрт 19-р хороо    /253 оноогоор/, 3-р байрт 15-р хороо    /238 оноогоор/, 4-р байрт 13-р хороо    /231 оноогоор/, 5-р байрт 17-р хороо    /216 оноогоор/  тус тус шалгарч алт мөнгө хүрэл медаль, өргөмжлөл, цом, мөнгөн шагналын эздээр тодорлоо.

Мөн тус наадам нийслэлийн хэмжээнд 9-н дүүргээс 3-р байрт, 19-р хороо нь I-V шатны уралдаан тэмцээнүүдэд иргэдээ зохион байгуулалттайгаар оролцуулж, Иргэдийн наадмыг зохион байгуулахад шилдэг хороогоор тус тус шалгарч,  нийслэлийн Иргэдийн наадмын цом, өргөмжлөлөөр шагнагдсан юм.