Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас чөлөөлөв

2014 оны 12 сарын 07

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж Дамбийн Дорлигжавыг өөрөө хүсэлт гаргасан тул Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөв.

Мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Ганбатын Эрдэнэбатад Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг даалгасан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.10.22.11 ЭНЭ БААГИЙ ДУРТАЙ ГАЗРАА СУУЖ ДУРТАЙ НҮҮДЛЭЭ ХИЙХИЙМАА ЭНЭ НӨХӨРТ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ ДАРГЫН СУУДАЛ СЭТЭР ҮЛДЭЭГҮЙ БАЙХДАА ҮНЭХЭЭР... ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ДОРОЙТОЛ...