ДЭМБ-ын зөвлөхүүд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд ажиллалаа

2014 оны 12 сарын 07

Эрүүл мэндийн яамны урилгаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн зөвлөх Др.Тилака Чиннаяа, ДЭМБ-ын зөвлөх Др.Луо Дапенг нар Монгол улсад энэ сарын 01-05-ны өдрүүдэд ажиллав

Тэд манай улсын мэргэжлийн байгууллагуудын эбола вируст халдварын бэлэн байдлыг хангах үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

ДЭМБ-ын зөвлөхүүд энэ сарын 02-ны өдөр ХӨСҮТ-д “Эбола вируст халдварын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар сургагч багш бэлтгэх” сургалтыг явуулсан бол 12 дугаар сарын 03-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд зохион байгуулагдах “Эрүүл мэндийн асуудалтай холбоотой үүссэн онцгой байдал буюу код 9” сэдэвт салбар хоорондын хамтарсан үзүүлэх сургуулилтын үйл ажиллагаанд оролцсон юм.