Өнөөдрийн зурхай/12.07/

2014 оны 12 сарын 07

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 7. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 16. Адъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, 1 цагаан мэнгэтэй хар хулгана өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Их цасан буух улирал 14 цаг 15 минутад эхлэнэ. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Сэтгэлээр унасан өдөр. Нэмэлт үүрэгт ажил хүлээж авсны улмаас найз нөхөд, хайртай хүнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх хүсэл талаар болно. Шинэ ажил танд гайхалтай сайхан санагдсан ч та бусдыг амарч байх үед ажиллаж байх болно гэдгээ одоо л анзаарна. Өгсөн амлалтаа биелүүлж чадаагүй ч хэт их хүндээр тусгаж авсны хэрэггүй.


 

 

  Үхэр (4/20-5/20)

Завшаантай өдөр. Өнөөдрийн шуургалсан их энергийг барьж тогтоон ашигтай зүйлд зориул. Урам зориг, амьдрах чадвар бадрангуй байх бөгөөд өөртөө итгэх итгэл, өөдрөг сэтгэлгээ одооноос эхлээд ирэх хэдэн өдрийн турш ундарна. Энэ бол үхрийнхэний хувьд маш их аз завшаантай үе тул онцгой зорилго, хүсэл эрмэлзэлд чинь дэвшилт авчрах бизнес ба мэргэжлийн боломж завшаануудыг барьж авахын тулд сэрэмжтэй байх үе.

 

Хамтатгах (5/21-6/21)

Болгоомжлох өдөр. Хайр сэтгэлийн холбоо аль хэдийн үүсэн өндөрлөсөн хүмүүс дахин өөр нэг хүнтэй харилцаа тогтоохоос болгоомжил. Энэ нь танд өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлж мөн ганцаардсан мэдрэмжийг чинь арилгана. Энэ үе нь таныг эдгээх үе биш бөгөөд энэ цагаасаа эрт дуусаж магадгүй.
 

 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Ашигтай өдөр. Өнөөдөр сарны хэдхэн чиг хандлагатай, тиймээс ухаалаг байх цаг тань гэдэгт найдаж болно. Гэсэн ч Cap хонины орд руу хөдөлснөөр бас таны хувийн санхүү, эд хөрөнгийн тань нарны гэрийг чухалчилж үзсэнээр өнөөдөр мөнгө бүх талаараа хүчтэй байх өдөр. Энэ магадгүй санхүүгийн асуудлаа тогтворжуулах, зээлийнхээ тайлан тооцоог шалгах, орлого зарлагаа зохицуулах чадвартай гэдгээ баталж мөнгийг зохион байгуулах үе байх.


 

   Арслан (7/23-8/22)   
Илчлэгдэх өдөр. Далайн ван гариг ухрахаа больж таны орд руу хөдөлж эхэлсэн болохоор танд аливаа нөхцөл байдал бүрхэг талаас харагдах болно. Хэрвээ танд ямар нэгэн худал хуурмаг байгаа бол хэн нэгэн хэлэхээс өмнө өөртөө холбоотой зүйлсээ ярьж, өөрийн нэр төрөө цэвэр болго. Гаргасан шийдлүүд тань таны сэтгэхгүйг дээд цэгт нь хүргэх ба энэ таны давуу тал болж хувирна. Хэрвээ хүмүүс таны хийж буй ажил, ололт амжилтыг тань харвал энэ нөхцөл байдал танд ашигтайгаар эргэх болно. Орой амар тайван, тав тухтай сайхан амраарай.

 

Охин (8/23-9/22)   

Ням гараг бол амралтын өдөр нам гүм, тайван өнгөрөө. Эсвэл байгалийн сайханд байж, яриа хөөрөөнөөс зайлсхийж чадах ямар нэгэн газар луу яв. Шинэ дасгалын хөтөлбөр эхлүүлж, гүйлтээр хичээллэх юмуу дугуй уна. Дасгал сургуулилтаас авах сэтгэлийн цэнгэл ганцаардмал байдлаас тань сатааруулна.

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Хэцүү өдөр. Амралтын өдөр хамаарахгүй уулзалт ярилцлага, олон янзын даалгавар гээд ачаалал ихтэй байх нь бухимдал төрүүлнэ. Хүйтэн хөндий зангаа орхихгүй байхыг хичээ. Учир нь энэ нь хэний ч буруу бус юм. Бизнесийн гэрээ болон хэлэлцээр хүлээн зөвшөөрөгдөнө. Гэвч бүрэн дуусах хугацаа хойшлогдоно. Бусад холбогдох байгууллагуудаас гомдол ирж магадгүй. Гэвч танд хүлээхээс өөр сайн зүйл олдохгүй байна.




Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр таны хувьд чухалд тооцогдож байсан олон ажлууд бүтэж та сэтгэл хангалуун байх болно. Гадаад үзэмжиндээ анхаарч, сайхан хувцаслахыг хичээ. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхээс гадна таны талаарх хүмүүсийн сэтгэгдэл өөрчлөгдөхөд нөлөөлнө. Хүмүүстэй хамтран ажиллахад маш таатай байна. Хүмүүсийн хэлж буй зүйлийг сайтар сонсохыг хичээ. Хайр дурлалын харилцаандаа болгоомжтой хандахыг зөвлөж байна.



 Нум (11/22-12/21)   

Сэрэмжтэй байх өдөр. Нумын ордныхны хувьд мөнгө санхүүгийн болон материаллаг байдал чухал асуудал хэвээр байх бололтой. Мөнгөтэй холбоотой ямар нэг таагүй асуудалд орохоос сэргийл. Ойр дотны хүмүүсийн тань мөнгө үрж буй явдал таныг нэлээд дарамтанд оруулах хэдий ч та тэднийг мөнгө үрэхийг болиулах ямар нэг зүйл хийж чадахгүй л болов уу. Тиймээс энэ асуудал өөрөө аяндаа шийдэгдтэл хэдэн өдөр хүлээхийг зөвлөж байна.

 

 

Матар (12/22-1/19)   

Маш олон нөлөөллийн хүч өнөөдрийг тааварлашгүй болгох болно. Гэрлэхээр төлөвлөж буй хосууд өөрсдийн хайрыг дахин шалгах цагийг биө биөдээ гарга. Хэрэв санхүүгийн байдал тань хамааралтай зардлуудтай тохирч байгаа бол арай удаан хугацаанд болзож цагийг хамт өнгөрөөх нь ухаалаг алхам байх болно.

 

 


  Хумх (1/20-2/18)   

Зөрчилтэй өдөр. Та гэр орныхоо ажил төрлийг хийж байхад нь сэтгэл санаа тогтворгүй байдал нэмэгдэж болзошгүй. Үл ялих тааламжгүй явдлууд, урдаас тооцоолоогүй зардлууд гарч мэднэ. Биеэ баригтун. Эс тэгвээс сэтгэл санаа тавгүйрхснээс эрүүл мэнд муудаж болно. Дотны танил, гэр орныхонтойгоо харьцаагаа муутгахгүйн тулд ялихгүй юманд анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй.

 



  Загас (2/19-3/20)

Ид шидийн мэт өдөр Амьдрал тань хүссэнээр байх болно. Хэрэв та ганц бие бол шинэ хайр дурлалтай учран тэнгэрт дүүлж байгаа мэт их баяр хөөртэй байх болно. Зарим хүмүүс уран бүтээлийн төсөл хэрэгжүүлэхээр оролдож байж болно. Юу таны сонирхолыг татна тэр зүйлээ өнөөдөр хийгээрэй. Таны хайртай хүмүүст та өөрсдөөс нь зугтаад байгаа мэт сэтгэгдэл төрж болзошгүй.



АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД