288 нэрийн 3563 ширхэг эм, бэлдмэлийг хураав

2014 оны 12 сарын 05

МХЕГ-ын хоёр удаагийн урьдчилан сэргийлэх хяналтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хугацаа хэтэрсэн,стандартын шаардлага хангаагүй болон хаягийн зөрчилтэй нийт 288 нэрийн 3563 ширхэг эм, бэлдмэлийг улсын байцаагчийн акт үйлдэн хураасан байна.

Тухайлбал, улсын эмийн бүртгэлд бүртгээгүй 41 нэрийн 44 цуврал 479 ширхэг, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 130 нэрийн 134 цуврал 2025 ширхэг, стандартын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй 59 нэрийн 539 ширхэг, дотоодын эмийн үйлдвэрийн 58 нэрийн 520 ширхэг, нийт 288 нэрийн 3563 ширхэг эм, бэлдмэл илэрчээ. Эдгээр нь төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнтэй давхцаагүй.

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ЭМТ-д хэрэглэж байсан хугацаа дууссан 18 нэрийн эмийг эмнэлгийн дэргэдэх комиссын бүрэлдэхүүнтэйг устгуулсан бол нийслэлийн 3 эмийн санд хугацаа дууссан 3 нэрийн эмийн сангийн бэлдмэлийг газар дээр нь устгажээ.

Хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний явцад давхардсан тоогоор нийт 5330 зөрчил дутагдал илэрсэн байна. Монгол улсын бүртгэлд бүртгээгүй 49 нэрийн, хаяг шошгын зөрчилтэй 98 нэрийн, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 190 нэрийн, хадгалалтын горим алдагдсан 9 нэрийн нийт 320 нэрийн 6,359,529 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг улсын байцаагчийн 56 акт үйлдэн хураажээ.

Мөн стандартын шаардлага хангаагүй 6 эмийн сангийн үйл ажиллагааг бүрэн, 8 эмийн сангийн үйл ажиллагааг хэсэгчлэн түр хугацаагаар зогсоон биелэлтийг хангуулж, 4 эмийн сангийн үйл ажиллагааг сэргээв. Жороор олгох эмийг жоргүйм болон хүчингүй жороор олгож буй байдал шалгалтанд хамрагдсан эмийн сангийн 64,5 хувьд нь илэрчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД