Хүүхдээ зочид буудалд орхиод зугтсан эмэгтэйг хайж байна

2014 оны 12 сарын 05

Хүүхдээ зочид буудалд орхиод зугтсан эмэгтэйг цагдаа нар хайж, эрэн сурвалжилж байна.

Хоёр хоногийн өмнө зочид буудалд хүүхэдтэйгээ өрөө авч ороод гаднаас мөнгө авчирья гэж хэлээд алга болсон эмэгтэйг эрэн сурвалжилж эхэллээ. Зочид буудлынхан 3 настай хүүхдийг хоёр хоног байлгаад ээж нь ирээгүй учир цагдаад мэдэгджээ. Цагдаагийнхан хүүхдийг өнөөдөр СХД-ийн Гэр бүл хүүхдийн хөгжлийн төвд хүлээлгэн өгчээ. Тус төвийнхөн хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт оруулж, ээж, аавыг  нь цагдаагийнхан олохгүй бол улсын асрамжийн газарт хүлээлгэн өгөхөөс өөр аргагүй болно. Энэ онд хүүхдээ хаясан 17 тохиолдол цагдаад бүртгэгджээ.