“Google Glass”-ыг “Intel” корпорацийн процессороор тоноглоно

2014 оны 12 сарын 05

2015 онд гарах төлөвтэй байгаа, Америкийн “Google” компанийн ухаалаг нүдний шил болох “Google Glass”-ыг “Intel” корпорацийн процессороор тоноглоно гэж “The Wall Street Journal” сонин эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилжээ.

Урьд нь суурилуулж байсан “Texas Instruments” компанийн процессорын оронд “Intel”–ийнхийг суурилуулахаар болсон байна.

2012 онд бүтээсэн уг ухаалаг нүдний шилний тусламжтайгаар дүрс бичлэг авч, орчуулга хийн, мэдээллийг дамжуулж, дүрс бичлэгээр хэвлэлийн бага хурал зохион байгуулах боломжтой ажээ. Нүдний шилэнд “Bluetooth” болон “Wi-Fi” суурилуулсан нь хэрэглэгчдэд гар утасныхаа тусламжтайгаар файл дамжуулах боломж олгодог байна.

“Google”-тэй хамтран ажилласнаар “Intel” корпораци зүүдэг төхөөрөмжийн зах зээлд гарах боломжтой болно гэж тус сонинд бичжээ.