”Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцож буй Т.Батцэцэг сэтгэгдлээ хуваалцлаа

2014 оны 12 сарын 05

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотноо болж буй “Дэлхийн мисс-2014″  тэмцээнд эх орноо төлөөлөн Азийн супер модель Төрбатын Батцэцэг оролцож байна.

Улсаа төлөөлөн оролцож буй гоо бүсгүй өнөөдөр цахим хуудаст сэтгэгдэлээ хуваалцлаа. Тэрбээр, “Арванхоёрдугаар сарын 14 удахгүй боллоо. Энэ хүртэл олон амжилт гаргалаа, үнэхээр баяртай байна. Монголынхоо хувьд байгаагүй амжилт гаргасан. Улам их амжилт гаргахын төлөө бүхнээ дайчилж байна. 130 гаруй орноос шалгаруулалт бүрт топ финальд үлдэнэ гэдэг том амжилт. Одоо сүүлийн өдөр л бүх зүйл шийдэгдэнэ. Авах ёстой оноогоо бүгдийг нь цуглуулаад явж байна. Өглөө бүр таван цагийн үед босч, өдөр бүр эрч хүчээр дүүрэн. Ядарч байсан ч хамаагүй би Монголын төлөө учраас. Өдөрт таван цаг л унтаж, өдөржингөө үйл ажиллагаатай ачаалал ихтэй байгаа ч хожмоо мөнхөд дурсагдах зүйл минь учраас ядрах, зовохыг умартаж явна. Энд ирэхийн тулд  яаж шаргуу хөдөлмөрлөдөг болохыг тэр бүр хүмүүс мэдэхгүй. Би зөв гэсэн зүйлээ л өөрийн чадах чинээгээр хийж байгаа. Гэхдээ би энд хэцүү шүү гэж ойлгуулах гэсэн юм биш. Мэдээж англи хэл тааруу, миний төрөлх хэл биш бусдын жишгээр л суралцсан. Гэхдээ л дэлхийн өнцөг булангаас ирсэн миссүүдтэй ойлголцоод л хийх ёстойгоо амжуулаад явж байна. Боломж бололцоо байсан бол илүү сайн сурч болох байсан.  Би залуу байна сурах, мэдэх зүйл бишгүй байна даа. Амьдрал ямар баян  гээч залуусаа. Энэ олон хүний надад итгэсэн итгэл хүч жигүүр өгч, бас шүүмжлэл нь улам хурцалж урагшаа эрч хүчтэй тэмүүлж явна. Монгол охиноо дэмжээрэй, элдэв муу үгээр зүрх сэтгэлийг минь бүү зүсээрэй" хэмээн бичиж үлдээжээ.йллээ” хэмээжээ. Түүний англи хэлээр өөрийгөө илэрхийлж байгаа нь хэсэг бүлэгт таалагдаагүй учраас багагүй шүүмжлэл сонсож ийнхүү сэтгэгдлээ бичиж үлдээжээ.“Дэлхийн мисс-2014” тэмцээний шилдэг 15 бүсгүй энэ сарын 14-нд тодорно.