Урд хөршид орон сууцны үнэ өсөхгүй

2014 оны 12 сарын 05

Өнгөрөгч 11-р сард Хятадын 100 гаруй хот сууринд шинэ орон сууцны үнэ огцом буурчээ. Цагаан сараас өмнө орон сууцны ханш өсөхгүй хэмээн эдийн засагчид таамаглаж байна.

Хятадын дотоодын орон сууцны судалгааны мэргэжлийн байгууллага болох Хятадын Үзүүлэлт судалгааны хүрээлэн 100 гаруй хот сууринд явуулсан судалгааны дүнгээ энэ сарын эхэнд нийтэлсэн юм. Уг судалгаагаар, Хятадын 100 гаруй их хотын шинэ орон сууцны квадрат метрийн дундаж үнэ 10589 юань байгаа нь өнгөрсөн сар болон өнгөрсөн оны мөн үеийнхээс ихээхэн буурсан үзүүлэлт ажээ. Дийлэнх хотуудын шинэ орон сууцны үнэ зургаан сар дараалан буурсаар 11-р сартай золгожээ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД