Монголчууд Хятад улсаас тахианы махаа авна

2014 оны 12 сарын 05

Монгол Улсаас ирсэн албаны хүмүүс Хятадын шувууны махыг хүнсний аюулгүйн стандартад нийцнэ хэмээн үзэж их хэмжээгээр экспортлохоор боллоо хэмээн Хятадын олон улсын радиогоор өнөөдөр мэдээллээ.

Тус мэдээнд дурдсанаар, Монгол Улсын албаны хүмүүс Шаньдун дахь шувууны махан бүтээгдэхүүний үйлдвэр, аюулгүйн хяналтын системтэй газар дээр нь танилцав. Хятадын шувууны махан бүтээгдэхүүний чанар аюулгүйн систем болон хяналт шалгалтын ажил Монголын талынхны шаардлагыг хангажээ. Тэдний үзэж танилцсан Шаньдун мужийн Фэн Шян ХХК нь Хятадын тахианы махны экспортын хамгийн том аж ахуйн нэгж бөгөөд KFC болон McDonald"s-ын гол ханган нийлүүлэгч юм. Тус компани жилд 200 сая тахиа, 60 мянган тонн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн боловсруулдаг ажээ.