Өнгөрсөн сарын барилга, байгууламж их засварын ажлыг хүлээн авлаа

2014 оны 12 сарын 05

Завхан аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Улиастай сумын 3-р сургууль, Дэвшил сургууль, Усан бассейн бүхий спорт цогцолбор, Цагаанчулуут сумын 320 хүүхдийн сургууль гэх мэт 7 барилгын ажлууд технологийн зогсолт хийгээд байна.

Мөн Цагаанхайрхан сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч “МССМ” ХХК-ыг 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс санхүүжүүлсэн 90.0 сая төгрөгний ажилд барилга угсралтын ажил хийгээгүй гэрээний үүргээ биелүүлээгүй учир холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн аймгийн Шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Харин Тосонцэнгэл сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга гүйцэтгэгч  Харгант ХХК, Улиастай сумын богдын гол багт баригдсан Бүгүн ХХК-ны 40 айлын орон сууц, ЗХ-ний 325-р ангийн ажилчдын 24 айлын орон сууц, Богдын гол багийн зам дагуух гэрэлтүүлэг явган замын ажлыг тус тус комисст хүлээн авсан байна.  11 сарын байдлаар аймгийн хэмжээнд 40 барилга, байгууламж их засварын ажил комиссоор хүлээн аваад байна.