Хальтиргаанаас болгоомжлохыг санууллаа

2014 оны 12 сарын 05

Хэнтий аймгийн цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас 12-р сарын 1-ээс эхлэн Хальтиргаа нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

Манай аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн байдлаар хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн 43 тохиолдол гарсан бол үүнээс Чингис хотод 5 хөдөө орон нутагт 1 осол гарч бүртгэгджээ.Тус тасгаас аймгийн хот тохижилтын газартай хамтран хальтиргаа гулгаа ихтэй газруудад элс, шороог асгаж иргэд жолоочдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа тухай тус тасгаас мэдээллээ. Мөн Засаг даргын захирамжийн дагуу 11-р сарын 20-оос 2015 оны  4-р сарын 20-ныг хүртэлх хугацаанд мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохыг түр хорьсон билээ. Иймд иргэд жолооч нар өөрсдийн аюулгүй байдлыг хангахын тулд мотоцикл, мопид, дугуйтай замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулъя.