Увс аймаг төсвөө баталлаа

2014 оны 12 сарын 05

Увс аймгийн ИТХ-ын 8 дугаар хуралдаанаар 2015 онд аймгийн төсвийг 62.1 тэрбум төгрөг байхаар баталлаа.

Аймгийн татварын орлогыг 5.2 тэрбум, Улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийг 11.9 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг 7.4 тэрбум, Тусгай зориулалтын шилжүүлгийг 36.7 тэрбум төгрөг байхаар тооцсон байна.
Үүнээс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 6 тэрбум, Сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг 4.4 тэрбум, Сумдад олгох тусгай зориулалтын шилжүүлгийн хэмжээг 34.8 тэрбум, Аймгийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг 2.9 тэрбум, Аймагт олгох тусгай зориулалтын шилжүүлгийг 1.8 тэрбум төгрөгөөр тус тус баталсан байна. Түүнчлэн ирэх онд аймгийн ЗДТГ 1.2 тэрбум, ИТХ 339.3 сая төгрөгийн төсөвтэйгээр үйл ажиллагаагаа явуулах аж.