”Тokyo Grand slam -2014” тэмцээн өнөөдөр эхэллээ

2014 оны 12 сарын 05

Олон улсын жүдо бөхийн холбоо /JF/-ны төлөвлөгөөнд тусгасан энэ жилийн сүүлийн их дуулга "Тokyo Grand slam -2014" тэмцээнna зургаа дахь тэмцээн өнөөдөр эхэлж байна.

Дэлхийн 65 улсын эрэгтэй 253, эмэгтэй 171, нийт 424 шилдэг жүдоч ур чадвараа сорьж байна. Өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний есөн цагт эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн барилдаанууд эхэлсэн бөгөөд тэмцээний нээлтийн ажиллагаа 15 цаг 30 минутаас болно. Энэ удаагийн Их дуулгад манай улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй 12, эмэгтэй найман жүдоч гавьяат тамирчин, дасгалжуулагч Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од нарын удирдлага дор оролцож байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Д.Амартүвшин нар баг тамирчдынхаа барилдааны салхийг хагалж эхний учраануудаа давсан. Харин Г.Болдбаатар дараагийн даваанд Чехийн бөхөд торгуулиар ялагджээ. Д.Амартүвшин хоёрдугаар тойрогт Израил улсын бөхтэй барилдана. 66 кг-д Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо Италийн бөхөд, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг Японы бөх Харунад тус ялагдсан бол эмэгтэй 52 кг-д Оросын бөхийг эхний даваанд ялсан бөгөөд дараагийн учраа нь Япон бөх байгаа. Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа эхний учраа Люксембургийн бөхийг ялж, одоо Японы бөхтэй хүч үзнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД