Золбин нохой устгах ажил үр дүнгүй байна

2014 оны 12 сарын 05

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хот тохижилт үйлчилгээний төв золбин нохдыг устгах зорилгоор нохойн алба байгуулан айл өрхийн нохойг пайзжуулан бүртгэлжүүлэх, эзэнгүй нохой устгах зэрэг олон ажлыг зохион байгуулсан боловч үр дүнд хүрэхгүй байна.

Нохойн устгалд төсөвлөгддөг төсөв хөрөнгө хаанаа ч хүрдэггүй, нохой устгах анчин олдодгүй, устгалд зориулсан машин техник байхгүй зэрэг хүндрэл их гарч байгаа гэнэ. Мөн энэ сард төсөв хөрөнгө хүрэхгүйн улмаас устгалын ажил явагдахгүй бөгөөд иргэдийг орой үдшийн цагаар золбин нохдоос анхаарал болгоомжтой явахыг анхааруулж байлаа.