Их Британи улсад суугаа Монголчууд үндэсний бөхөөр барилдав

2014 оны 12 сарын 05

Монгол Улсаас Их Британи улсад суугаа ЭСЯ, тус улс дахь Монголчуудын холбоотой хамтран нутаг нэгтнүүдийнхээ дунд “Нутгаа дуурсгана” үндэсний бөхийн бооцоот барилдаан анх удаа зохион байгуулжээ.

Барилдаанд Булган аймгийн Тэшиг сумын харьяат, аймгийн арслан Я.Оюун-Эрдэнэ түрүүлж, Төв аймгийн Лүн сумын харьяат, сумын заан Н.Отгонбаяр үзүүрлэсэн байна.

Их шөвөгт Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат залуу бөх Б.Хадбаатар, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат залуу бөх С.Сайханхангай нар үлджээ. Зохион байгуулагчид үндэсний бөхийн барилдааныг уламжлал болгон улирал тутамд явуулж байхаар болсон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД