Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй

2014 оны 12 сарын 04

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 16.5 сая ам.доллар худалдан авах, 3.0 сая ам.доллар худалдах, мөн 42 сая юань худалдан авах санал  ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй.

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 120.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 20.0 сая юань худалдан авах юанийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг  Монголбанк 100 хувь биелүүлэв.

Гадаад валютын дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД