”Солонгосын хойг дахь тогтвортой байдлын талаар Монгол улсын баримтлах бодлого” хэлэлцүүлэгийг хийв

2014 оны 12 сарын 04

Солонгосын хойг дахь тогтвортой байдлын талаар Монгол улсын баримтлах бодлого нэртэй хэлэлцүүлэгийг АНУ-ын Вашингтон хотод байх Олон улсын стратеги төлөвлөгөөний төвөөс зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт оролцсон Монгол улсын Гадаад явдлын яамны төлөөлөгчид “Америкийн дуу хоолой” мэдээллийн агентлагт ярилцлага өгчээ.

Монгол улс нь Хойд Солонгос улсын цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдлын эсрэг байдаг бөгөөд үүнийгээ удаа дараа илэрхийлж байсан. Харин Хойд Солонгос, Монгол улсын хоорондын харилцаа маш сайн ба эдүгээ Хойд Солонгосын 2000 ажилчин Монгол улсад хөдөлмөрийн гэрээгээр оёдол, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна.

Монголд ажиллаж байгаа Хойд Солонгосын ажилчид нь ажлын 5 өдөр, өдрийн 8 цагаар ажилладаг бөгөөд тэдэнд ажилчдын байрнаасаа гарч, Монгол иргэдийн аж амьдралтай танилцах боломжийг ихээхэн олгодог. Тиймээс  Монголд ирж ажиллах сонирхолтой Хойд Солонгосын ажилчдын тоо маш их байдаг. Эдгээр ажилчид нь жилийн хугацаатай ажиллаж байгаа ч үүнийг сунган 2 жил болгохоор хэлэлцэж байгаа гэж Монгол улсын Гадаад явдлын яамны төлөөлөгчид ярилцлагадаа хэлсэн талаар Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлжээ.