10 хүн тутмын нэг нь ”Apple” брэндийн утас барьдаг

2014 оны 12 сарын 04

АНУ-ын гар утас хэрэглэгч 10 хүн тутмын нэг нь "Apple" брэндийн "Iphone" гар утас барьдаг болохыг судалгаагаар гаргажээ.

"comScore" судалгааны компанийн гаргасан судалгаагаар, 10 дугаар сар хүртэл гурван сарын хугацаанд "Apple" брэндийн гар утас хэрэглэгчдийн эзлэх хувь 10,8 болж, АНУ-ын гар утас үйлдвэрлэгч компаниудаас дөрөвдүгээр байранд оржээ. Өмнөх гурван сард "Iphone" хэрэглэгчдийн эзлэх хувь 9,5 байжээ.

Судалгаанаас үзэхэд, энэ улиралд АНУ дахь гар утасны топ таван компаниас ганцхан "Apple" брэндийн зах зээлийн хэрэглээ өссөн байна.

АНУ-ын гар утас хэрэглэгчдийн 25,5 хувийг "Samsung" эзэлж нэгдүгээрт орсон бол араас нь "LG", "Motorola" 20,6 болон 13,6 хувийг эзэлж байна.

"Blackberry" хэрэглэгчдийн эзлэх хувь 6,6 хувьтайгаар тавдугаарт оржээ.

"Apple"-ийг эс тооцвол бусад дөрвөн брэндийн зах зээлд эзлэх хувь өмнөх улирлын хувиасаа өөрчлөгдөөгүй ажээ.

"comScore"-ын судалгаанд АНУ-ын 30 мянган гар утас хэрэглэгч оролцож, 13 болон түүнээс дээш насны 234 сая иргэн гар утас ашигладаг болохыг тогтоосон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД