Сав шилжүүлэн суулгасан эмэгтэй мэс заслын аргаар төржээ

2014 оны 12 сарын 04

Анх удаа Шведэд ээжийнх нь савыг шилжүүлэн суулгасан эмэгтэй хүүхэд төрүүлсэн тухай “The Telegraph” сонинд мэдээлжээ. Сав шилжүүлэн суулгах мэс ажилбар нь төрөлхийн савгүй эсвэл хавдар болон төрөхийн хүндрэлийн улмаас саваа авахуулсан эмэгтэйчүүдэд шинэ боломж нээж байна.

Сав шилжүүлэн суулгасан эмэгтэйчүүд сарын өмнө Гётеборг хотын эмнэлэгт мэс заслын аргаар төржээ. 29 настай тэдний нэг нь төрөлхийн савгүй байсан бол, 34 настай өөр нэг эмэгтэй хавдрын эмчилгээ хийлгэх үеэрээ саваа авахуулжээ. Эдгээр эмэгтэйн ээж нарыг эмч нар донор болохыг удаан хугацаанд ятгасан байна. Тэд мэс засал амжилттай болно гэдэгт эргэлзэж байжээ.

Шведийн эмч нар нийт есөн эмэгтэйд сав шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна. Тэдний тавд эхийнх нь, дөрөвт нь ойрын хамаатных нь савыг шилжүүлэн суулгажээ. Гэвч хүндрэл гарсны улмаас хоёр эмэгтэйн шинэ эрхтнийг авахаас аргагүйд хүрсэн байна.

Урьд нь Турк, Саудын Аравид сав шилжүүлэн суулгах мэс засал хийж байсан боловч зөвхөн Шведэд ийм мэс заслын дараа анх удаа хүүхэд төржээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД