“Аравгар хээр” МСУХ-той туршлага солилцоно

2014 оны 12 сарын 04

Өвөрхангай аймгийн “Аравгар хээр” МСУХ-той туршлага солилцохоор аймгуудын МСУХ эхнээсээ хандаж эхэлсэн байна. Одоогоор “Аравгар хээр” холбоо Дорнод аймгийн Матад сумын уяачдыг хүлээн аваад байна.

Ийнхүү зохион байгуулалттайгаар туршлага судалдаг болсон нь уяачид болоод аймгуудад эхнээсээ ач тусаа өгч эхлээд байна. Судалгааг хийж, туршлага солилцсон уяачид нутагтаа очиж залуу уяачдыг бэлдэж байгаа нь малчдад сайнаар нөлөөлж байна.