Эрчим хүчний хүчдэлийн уналт их байна

2014 оны 12 сарын 04

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт, Их залуу, Шанд, Эрдэнэ багт цахилгаан эрчим хүчний хүчдэлийн уналт их байна.

Үүнээс улбаалж иргэд зурагт асааж, хөргөгчөө залгаж чадахгүйд хүрчээ.  Мөн тус багт шинээр ирсэн айл өрх оройн цагаар огт цахилгаангүй болдог гэнэ. Иймд үүнийг шийдэж өгөхийг багийн Засаг даргадаа уламжилдаг ч дорвотой үр дүнд хүрч чадахгүй байгааг хэлж байна. Уг нь Их-Залуу, Шанд, Эрдэнэ багт зургаан дэд станц суурилуулсан байдаг. Үүнийг Баян-Өндөр сумын ” Орон нутаг хөгжүүлэх сан” –ийн 381 сая төгрөгөөр гүйцэтгэжээ. Гэсэн ч хүчдэлийн уналт байсаар байгаа гэнэ.

Мөн энэ онд дэд станцад нэн яаралтай холбогдох ёстой 10 баг байсны 80 хувийг нь гүйцэтгэжээ. Нэг дэд станц нь 160-200 Квт-ийн хүчин чадалтай бөгөөд 250-300 айлыг цахилгаанаар хангах боломжтой байдаг ажээ.