“Эрчүүдийн төлөө эрийн гурван наадам “ хөтөлбөрийг хүргэв

2014 оны 12 сарын 04

Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив сумдын дарга нарт “Эрчүүдийн төлөө эрийн гурван наадам “ хөтөлбөрийн захидлыг хүлээлгэн өглөө.

Энэхүү захидалд “Эрийн гурван наадмын хөгжлийн төв” болон ”Монголын үндэсний спортын академ”-аас хэрэгжүүлж буй “Эрчүүдийн төлөө эрийн гурван наадам“ хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын бүх сумыг “Эрийн гурван наадмын иж бүрдэл хэрэглэгдэхүүнтэй болгох тухай мэдээллийг хүргүүлсэн байна.  Мөн сум бүрийг эрийн гурван наадмын мэргэжилтэнтэй болгох.  Дэлхийд ганцхан Монгол наадмаа аймаг, сум бүрт гурван төрлөөр нь бүрэн бүтэн хийдэг, нийт эрчүүд нь гурван төрлийн аль нэгээр, эсвэл хоёроор нь, чадвал гурвуулангаар нь хичээллэдэг болох нөхцлийг аймаг, сум бүрт бүрдүүлэх зорилгыг агуулж энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж буй талаар дурьджээ.