Эцэг эхчүүд хүүхдүүдийн оронд сурагч болов

2014 оны 12 сарын 04

Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх жилийн хүрээнд Мөрөн сумын Бүрэнхаан бага сургууль эцэг эхчүүдийн өдөрлөг зохион байгууллаа.

Энэ өдөр эцэг эхчүүд хүүхдүүдийн оронд сурагч болон нэг өдрийн турш хичээлд сууж сургуулийн үйл ажиллагаа, багш нарын хичээл заах арга барил, сургуулийн орчин, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцжээ. Өдөрлөгт 240 гаруй эцэг эхчүүд оролцсон бөгөөд хүүхдээ ямар орчин нөхцөлд хэрхэн суралцдаг талаар бүрэн мэдээлэлтэй болж цаашид ч эцэг эх сургууль багш, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал арга хэмжээ боллоо гэдгийг онцолж байлаа.