Оюутолгойн баяжуулах үйлдвэрт гарсан гал гагнуураас болж үүсчээ

2014 оны 12 сарын 04

"Оюутолгой"-н ордын баяжуулах үйлдвэрт өчигдөр орой 17.55 цагт гал гарсан. Галыг Оюутолгойн ордын дэргэдэх гал унтраах ангийнхан орой 19.00 гэхэд бүрэн унтрааж дууссан байна.

Галын шалтгааныг урьдчилсан байдлаар гагнуур хийж байхад оч үсэрснээс болсон хэмээн тогтоогоод байгаа аж. Оюутолгойн  баяжуулах үйлдвэр нь хоногт 100 мянган  тонн хүдэр, жилд 35 сая тонн хүдэр боловсруулах чадалтай. Технологийн хувьд 90 гаруй хувийн автоматжуулалттай учир хүний гар орох нь бага хэмээн  "Оюутолгой" компаниас мэдэгдлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД