Дуучин С.Жавхлан эхнэрийн хамт шинэ жилийн үйл ажиллагаанд оролцохгүй гэв

2014 оны 12 сарын 04

МУГЖ дуучин С.Жавхлан эхнэр Г.Эрдэнчимэгийн хамт шинэ жилийн ямар нэгэн арга хэмжээнд оролцохгүй болсон талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

  Тодруулбал, “Эдийн засгийн хямрал ихтэй үед сая саяар нь мөнгө үрж байхаар хоол хүнсгүй иргэдэд энэ мөнгөө зарцуулья” хэмээн үзэж байгаа юм. Харин дуучин С.Жавхлан хандивийн тоглолт хийж тэндээс олсон орлогоо Увс аймгийн эмзэг бүлгийн 390 өрхөд хандивлах болсон тухайгаа ярилаа. 

Дуучны үзэж буйгаар “Монголын хямрал баяраас баярт явчихаад байна. “Гацуурын баяр” гэж сагсуурсан, хоосон хөөсөнд хамаг юмаа зарцуулдаг ийм хачин юмнаасаа энэ жилдээ татгалзцгаая. Тархины тураал улс төрд, гэдэсний тураал нийгэмд бий болчихоод байна. Увс аймгийн төвд л гэхэд 390 өрх идэх хоолгүй байна гэсэн судалгаа гарсан. Аймаг орон нутгаас тэдэнд хоолны толан олгох маягаар аргацааж байна. Увс аймгийн 390 өрхөөр дундажлан тооцоход нийслэлд наад зах нь 2280 өрх өлсгөлөнд нэрвэгдэж байгаа. Тиймээс энэ жил шинэ жилээс бүгд татгалзаж, шинэ жилд үрдэг мөнгөө ходоод нь хонхолзож яваа хүүхдүүдэд зарцуулъя” гэлээ. “Монгол өлсөх учиргүй” тоглолт 12 дугаар сарын 12-нд 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.234.242 Зөв шүү дээ. Хүний амьдралд мөнгөнөөс үнэ цэнэтэй зүйл олон бий. Энэ тал дээр С.Жавхланг дэмждэг шүү. Түүн шиг л хүмүүс манай Монголд хэрэгтэй байна. Тэр ”Хамаг Монгол” төслөөрөө монгол угсаатнуудыг нэгтгэж чадсан шүү дээ.
122.201.21.29 Ta nar uursnuu yu hiisen yum javxlang muu helehees uur mungu nuus uur yum bodoj bai maluudaa
150.129.143.103 shine jileer haltuur hiihgui gej baigaa yum uu, neg duugaa 20 sayar duuldag biz dee. ih mongo aldah n dee.
103.9.90.98 яасан их нутгаа цоллоно вэ залуу хаа сайгүй л ядуучууд үүрэн байна ш дээ
180.149.78.26 зөв дөө Шинэ жил гэж байхаар тэр мөнгөө ядарсан хүмүүстээ туслах хэрэгтэй. миний хувьд өөриинхөө эрүүл мэндэд эрүүлээр зарцуулна. Төрсөн ахдаа сэтгэлийн дэм өгнө
202.131.234.242 Сонгуулийн пи ар хийгээд байшдээ. Увсаас нэр дэвших гээд байгаамуу хаашээн