Тэргэнцэртэй сайхан бүсгүй тодорлоо

2014 оны 12 сарын 04

 "Тэргэнцэртэй сайхан бүсгүй", "Тэргэнцэртэй Хувцас Загварын Шоу" 2014 наадмыг олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр буюу 12 дугаар сарын 3-ний өдрийг тохиолдуулан зохион байгууллаа.

Ялагчаар мисс н.Цолмон шалгарч, миссийн титмийг зүүсэн аж. Тэрээр нуруу нугасны хорт хавдраар өвчилж, 10 жил тэргэнцэртэй явж байгаа гэнэ.

Түүнийг Итали улс дахь тэргэнцэртэй залуусын олон улсын зусланд 18 хоног амрах эрхийн бичгээр “Brilliant Club” шагнасан юм.