Золгүй байдлаар зургаан хүн нас баржээ

2014 оны 12 сарын 04

Өчигдөр шөнө цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1319 дуудлага, мэдээлэл иржээ.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 51 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Нийслэлд золгүй байдлаар зургаан хүн нас барсан мэдээлэл бүртгэгджээ. Мөн булаах гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 21, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг тус тус гарчээ. Харин зам тээврийн хэрэг 15, осол 12 гарч 20 хүн гэмтсэн байна.