Сөүлийн Эрүүл мэнд, орчны судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авав

2014 оны 12 сарын 04

БНСУ-ын Сөүл хотын Эрүүл мэнд, орчны судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний салбарынхантай уулзлаа. Уулзалтын үеэр нийслэлийн хэмжээнд хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулсан юм. Мөн төлөөлөгчид “Нийслэлийн мэргэжлийн хяналтын төв лаборатори”, “Хүчит шонхор” зах, “Мах Маркет” ХХК-ний ажилтай газар дээр нь очиж танилцжээ. “Нийслэлийн мэргэжлийн хяналтын төв лаборатори” хотын хэмжээнд хүнс, худалдаа үйлчилгээний салбарт хийж буй хяналт, шинжилгээнийхээ талаар, “Хүчит шонхор” зах худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн ажиллах нөхцөл боломжийг хэрхэн бүрдүүлж байгаа, эрүүл ахуйн хяналтыг хэрхэн хийж байгаа талаар танилцууллаа. Төлөөлөгчид “Бидний хамтын ажиллагааны чиг хандлагаа тодорхойлох уулзалт амжилттай боллоо. Цаашид нийслэлийн удирдлагуудад хүрээлэн буй орчин, хүнс, эрүүл мэндийн салбарт хэрхэн хамтран ажиллах талаар саналаа боловсруулж танилцуулах болно" гэсэн юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД