Хүүхдүүд сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож байна

2014 оны 12 сарын 04

Мобиком корпарациас зохион байгуулсан “Зүрх бүхний төлөө” аяны ялагч МУГЖ И.Одончимэг Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг, сургууль завсардсан өнчин, ядуу хүүхдүүдэд зориулан сургалтын төв байгуулсан.

Энэ ажлыг Чингэлтэй дүүргийн Улсын тэргүүний 24-р сургуулийн Ч.Отгон багштай 10 а ангийн хүүхдүүд дэмжиж,  сургууль дээрээ “Сэтгэлийн галаар урмын дөлийг бадраая” уриатай сайн үйлсийн аянг зохион байгуулжээ. Энэ аянд тус сургуулийн 60 бүлгийн 2400 гаруй сурагчид идэвхитэй оролцож, дулаан хувцас, цүнх, үүргэвч, хичээлийн хэрэгсэл, сурах бичиг, шатар даам, тоглоом  зэрэг зүйлс цуглуулсан байна. 

Хүүхдүүд өөрсдийнхөө хэрэглэж байсан хуучин ном сурах бичгүүдээ нааж, багадсан хувцсаа угааж цэвэрлэж, тоглож байсан тоглоомоо хүртэл ариутган энэхүү хандивт идэвхитэй оролцжээ. Улсын тэргүүний 24-р сургуулийн Ч.Отгон багштай 10 а ангийн хүүхдүүд  нийтдээ хоёр жижиг ачааны машин дүүрэн эд зүйл цуглуулснаа өнөөдөр Улаанчулуутын сургалтын төвд хүлээлгэн өгөх юм байна.