Хорлоо эмээ байшинтай боллоо

2014 оны 12 сарын 04

"Монгол тусгал” ТББ-аас 90 настай Хорлоо эмээд туслах аяныг өрнүүлж байна. Хорлоо эмээгийн тухайд Цагаан байрнаас Бөмбөгөрийг зорьж халуун цай худалдаж амьдардаг бөгөөд ганц хүү нь сэтгэцийн өвчтэй аж.

Өмнө нь жижиг амбаарт амьдардаг байсан буурайд залуус ийнхүү дулаан байшин барьж өгч байгаа юм. Эмээгийн байшингийн зураг төслийг “Арт констракшн” ХХК-ийн архитектор Б.Түмэнжаргал гаргасан бөгөөд одоогоор ажлын явц 60 хувьтай яваа гэнэ.

Сайхан сэтгэлт залуусын зүгээс бэлэн зангидсан контейнер хаусыг материалын өртгөөр 2 сая 500 мянган төгрөгөөр худалдаж авч, цонх болоод зарим засварыг өөрсдөө хийхээр болсон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.234.242 сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай