Ходоодны хорт хавдар оношлох шинэ арга олжээ

2014 оны 12 сарын 03

Португалийн судлаачид “2D” дүрс зураг ашиглан ходоодны хорт хавдар оношлох шинэ арга олсноо мэдэгдлээ.

Судлаачдын энэ арга нь эсийн бүлгийн хэмжээ, уургийн байршлыг тогтоохын тулд ийм зургийг ашигладаг аж. Энэ аргаа тэд хавдар дардаг уураг “Е-кадгерин” дээр туршиж үзсэн аж.

Португалийн Порто их сургуулийн Молекулын эмгэг, дархлал судлалын хүрээлэнгийн судлаач Жао Санчес, Раукел Серука нарын явуулсан уг судалгаа шинжлэх ухааны “European Journal of Human Genetics” сэтгүүлд нийтлэгджээ.

Ходоодны хавдар нь дэлхийд хамгийн олон хүн өвчилдөг дөрөв дэх хорт хавдар юм. Дээрх хүрээлэн нь ходоодны хорт хавдрын судалгаагаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг аж.