Ойжуулалтын ажил 80 гаруй хувьтай хийгджээ

2014 оны 12 сарын 03

Завхан аймгийн хэмжээнд 2014 онд нийт 435 га талбайд ойжуулалтын ажил, 21,5 га талбайд ногоон хэрмийн туслах зурвас байгуулах ажил хийгдсэн.
Энэ намрын тооллогоор Улсын төвлөрсөн төсвөөр гүйцэтгэсэн ойжуулалт 78 хувь, ногоон хэрмийн туслах зурвас байгуулах ажил 82 хувьтай байна. Харин Орон нутгийн төсвөөр гүйцэтгэсэн ойжуулалт 76 хувьтай, ногоон хэрмийн туслах зурвас байгуулах ажил 81 хувьтай, өөрийн хөрөнгөөр хийсэн ойжуулалт 81 хувьтай тус тус улсад хүлээлгэн өгсөн байна.