Завханд том малын хорогдол багасчээ

2014 оны 12 сарын 03

Завхан аймагт өнөөдрийн байдлаар аймгийн дүнгээр 23.7  мянган том мал зүй бусаар хорогдсон байна.
Нийт хорогдолд өвчний хорогдол 6.1 хувь,  хээлтэгч малын хорогдол 17.7 хувь,  бог малын хорогдол 92.5 хувийг тус тус эзэлж байна. Том малын зүй бусын хорогдлыг өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 33.8  мянгаар буюу 2.4 дахин буурсан байна.

Төл малын 65 хувьд дархлаа тогтжээ

Завхан аймагт бруцеллёзийн вакцинжуулалтын дархлаа шалгах ажлын хүрээнд Завханмандал, Ургамал сумдын 40 өрхийн төл малаас нийт 1080 дээжийг авч роз бенгалын аргаар шинжилгээ хийжээ.
Шинжилгээний дүнд төл малын 65 хувьд нь дархлаа тогтсон байна. Харин Дөрвөлжин, Эрдэнэхайрхан суманд тус бүр 200 толгой Сартуул үүлдрийн эм хонь, Буурал омгийн эм ямааг тусгайлан суурилж, шилмэл хээлтүүлэгчээр хээлтүүлэг хийх ажлыг зохион байгуулжээ.